Sunday, May 10, 2009

Бямбын Ринчен: Ану хатан

(үргэлжлэл - 2)

цөөн хүний дунд шороон түмэн хятадын эзэн хаан зогсож байгааг харан харан алхалсаар урдуур нь өнгөрчээ.
Жагсаал өнгөрүүт, тусгай зарц нар, нийслэлийн олон үгээгүү ядууст тийм тийм зах зээлийн газар үнэгүй хоол өгнө. Их ялалтыг тэмдэглэн, нийслэлийн сайд, түшмэд, баян пүүсний тэргүүн, мөнгө тэсгэн нийлүүлж хишиг түгээнэ гэж зарласанд тэр зарласан газрын зүг ядуу хоосон амьтан хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж шуугин цуглав.
Тэр олон гуйлгачны дунд алхагсад нь хааяа хааяа өндөр дуугаар хашгиран,
- Хуандий түмэн насалтугай! Бид бас гурван жил хатуужин тэсвэрлээд, түмэн он жаргана! Өөлдийн нохой толгойг тас цавчаад Дайчин улсын сүрийг бадруулна! гэж энд тэндгүй нэгэн тогтмол үг хашгиралдаж явав.

Энх амгалан хааны зарлигаар Бээжинд байгаа шарын шашны сүм бүхэн, цөм тэр өдрийн орой ядуу гуйлгачинд жас жаганаас үнэгүй цав түгээв. Бээжин Махагалын цүм гэж Лигдэн хааны үеэс алдартай бөгөөд хурлаа монголоор хурдаг тэр сүмд бас зарлиг ёсоор өглөг цав түгээж, өдий төдий уранхай ноорхой, халтар цоохор, хөгшин залуу, эр эм гуйлгачин, хүүхэд шуухадтайгаа цуглаж, цав түгээл идэцгээв. Жаганаас нь далай зама (*тогооч*-ийн хүндэтгэл) гарч ирээд, хэдэн заматайгаа шанага барьцгаан махтай агшаасан шар будаа түгээлцэж байтал, бусдаасаа цэвэр хувцастай бөгөөд олон гуйлгачныг захирч байгаагий нь үзвэл, дарга ахлагч бололтой нэг хятад, том гуулин шанага барьсан далай замын дэргэд хүрч ирээд, олон ямбий шаазан барьсан гуйлгачны зүг,
- Эмх журамтайгаар, түлхэлцэлгүй, шил шилээ харж цувцгаа! гээд - бид баруун зүгт шинэ газар, синдий эзлэх ёстой! Тэр шинэ газар - синдий, даруй манай хаьяат Шинэ хязгаар - Син зиан болох ёстой! Өөлдийн нохой толгойг тас цавчиж, тэр шинэ хязгаарыг дундад улсын нутаг болгох эрцүүл, Тэнгэрийн цэрэгт элсэцгээ! Тэр их үйлсийг гүйцэлдүүлэхийн учир, манай улсын иргэн бүхэн, өдрийн нэг хоолыг арвилбал, тэр шинэ газар - синдий манайх боно! Гурван жил хатуужаад, түмэн жил цатгалан жарган! гэж хашгиралдахад нь далай зама, дэргэдээ байгаа нэгэн замаа нам дуугаар,
- Би өөлд хүн, дөрвөд ойрадын тасархай. Энэ муу хар илжиг манай угсааг дарлаж, өөлдийн нохой толгойг тас цавчина гэж юу донгосож байна. Энэ шанагаараа цунтаг болгож, би нэг адис хүртүүлнэ байгаа! гэхэд нь нөгөө зама тайтгаруулж
- Чингэж болохүэй! Наадхи чини жүгээр жангууд биш, жүсээ буруулсан албаны чагдаа. Би жүсий нь сайн танина. Чингэж болохүэй! та минь. Номын ах та тайтгарч хайрла! Энэ хүн нэгэн үг хэлбэл, наад олон гуйлгачин дайрч Лигдэн хутагт хааны энэ Махагалын сүмийг үнсэн товрог болгож сүйд хийнэ шүү! Юу л гэвэл юу гэж дур мэдэн чалчиж байг! Та бидэнд хамаагүй. Эдний жоригоор толгойгоо тас цавчуулдаг өөлд гэж хаа байхав! Чавчуулсан ч, эдний нилээд хэдэн толгой тас чавчуулж баймаажин, сая өөрийнхөө толгойд эдний мэс хүргэх бий! Та тайтгарч хайрла! горьгүй! гээд тэр завсар урд нь жагссан олон гуйлгачны зүг:
- Шүй яо чи фан! Лайбаа! будаа идэх хүн байна уу наашилцгаа! гэхэд нь ямбий шаазан барьсан, хар хэрээний завар шиг хир даг болсон эцэнгир олон гар арзайн сарвайж тэр хятад цагдаагийн - Хуандий ван суй! гэхэд нь нэгэн зэргээр:
- Хуандий ван суй! Хуандий түм насалтугай! гурван жил хатуужиж, түмэн жил жаргана! гэж шуугилдав.

2.

Сайхан хичээнгүй үсгээр бичсэн дэвтрийн сүүлчийн хуудсыг уншиж үзээд шар торгон хавтастай дугтуйд нямбайлан хийж, номын тавиурт тавиад, Энх амгалан бичгийнхээ ширээний ард буй түшлэгтэй сандал дээрээ очин сууж, Дивиде ет импера! Дивиде ет импера! гэж нам дуугаар өгүүлээд, нэгэн хэсэг чимээгүй суув.
Дугтуйд хийгээд тавьсан бичмэл ном нь. хааны багш Иесүстэн лам нарын нангиад хэлээр орчуулсан Италийн төрийн эр, судрын хүн Маккиавел Николло гэгчийн <Цэргийн эрдэм> гэдэг нэрт зохиолын сүүлчийн дэвтэр байжээ. Хорь гарч явсан залуу хаан Маккиавелийн зохиолыг Иесүстэн, католиг лам нараар орчуулган үзэж, талбарлуулан сонсож, сонирхдог бөгөөд хуувийн (хуралдаж зөвшин хэлэлцэх зөвлөл) хэдэн өвгөд сайд <Сайн аниу мину багш болай, Муу аниу бас мину багш болай> гэж их эрдэмтэн Күнзийн өгүүлсэн үг бий. Төрийн эзэн хаан, сайн юмыг ч үзэж, багш болгох ёстой. Муу муухай юмыг ч мэдэж, төрийн ашгийн төлөө хэрэглэх ёстой гэж сургадаг байжээ. Чингээд, Иесүстэн лам нарын дотроос номтой эрдэмтэйгий нь хаанд шадар болгох байтугай, багш болгоход нь татгалздаггүй байжээ.
Дивите ет импера! - Салган захир! гэсэн тэр сүрхий учиртай үг. Энх амгалангийн сэтгэлд ихэд зохиж, Ар монгол зүгт явуулах бодлогод нь тун таарсаар ирсэн сургаал гэж баримталсаар иржээ. Айсин Гиоро овгийн өтгөс сайд, Иехенара овгийн хуувийн өтгөс, Иесүстэн европ лам нар, цөм санаа нийлэн, хаанд зөвлөлдөн хуувь нийлж, иесүстэн, европ зөгийн байдал, хаанд ноёдын тэмцээн тэнцүүрийн мэдээ уламжилж, дайчин улсын нэр зүрийг өрнө зүгт өргөдгийн дээр Энх амгалан хааныг дорно зүгийн нэн их хаан гэж баруун далайн олон улсын дунд алдаршуулж байгаа нь Энх амгаланд бас хэрэгтэй бөгөөд сэтгэлд нь таатай байжээ. Тэнгэрийн утга, газрын зүй, тооны ухаанд иесүстэн лам нар бас хятадаас илүүтэй зүйл олонтой нь хааны бодлогод бас ашигтай бичгийн ширээн дээр байгаа том том хавтастай газрын зураг дэвтэрт иесүстэн, баруун далайн олон улсын зураг зурж, бас дайчин улсын газрын нарийн зураг хийсэн нь, дэлгэж суугаад дэлхийн олон улсын хаа хаа байгаагий нь танин мэдэхэд сайхан гэж, өдөр бүр иесүстэн лам нараар улс улсын тухай баруун далайнхны мэддэг зүйлийг хэлүүлэн сонсдог байлаа. Тэр газрын зураг үзэхэд, нэг юм тодорхойгүй байсан нь, дайчин улсын хойд зүгийн хил хязгаар хаа хаа байгаа нь нарийн тодорхойгүй. Баруун хойшоо бас Ар монгол, ойрад монголын нутаг чухам аль улсын бутаг хэтдээ болох нь онгорхой.
Зүүн гарын нутаг Дайчин улсын Шинэ хязгаар болох

(үргэлжлэл бий)

20 comments:

Anonymous said...

Сайн байна уу. Блог чинь маш их таалагдлаа.

Ууганбаяр said...

Сайхан блог байна. Бас их цаг зарцуулжээ. Миний хувьд түүхийг сонирхдог болхоор маш их таалагдлаа. Манай дийлэнх залуу ч хэрэг болохгүй шар мэдээ уншиж, коммент үлдээж байхын оронд эдгээрийг уншаасай даа. Ямар ч үргэлжилүүлэн бичээрэй.

|ViP1^U[s]L! said...

сайн байна уу блог чинь их гоё юм аа. би бас блогспот-д блогтой юм л даа. Харин дэлгэрэнгүй унших гээд юм байхгүй болохоор хэцүү байдаг юм. ХТМЛ-ээр хийж болдог гэсэн яаж хийдэг юм зааж өгөөч хариугаа энэ аая дийг нэмээд бичээд өгөөч гуйж байна. vip1_usl@yahoo.com

Anonymous said...

Yagaad medee oruulhaa baichihvaa. Huleegeed l baiga shuu :)

Х.БАТТØР said...

Сүүлийн үес жаахан зав муутай байгаад шинэ бичлэгүүд оруулж амжихгүй яваад байна. Удахгүй шинэ сайхан зүйлс оруулахаар төлөвлөж байна. Зочилж байдагт талархал илэрхийлье.

Fisher. said...

uu yamar goe blog ve. bas hoorhon tsagaa end ongrooj blogiig chin unshlaa. bas ch gej ih yum medej avlaa. shine medee hurdan oruulaarai. huleej baiga shu :D

Anonymous said...

сайн байна гэж магтая. хэхэ
баярлалаа. үнэхээр хүч хөдөлмөр гаргаж энэ блогийг өдий өндөр болгожээ. олон сайхан мэдүүштэй мэдээлэл оруулжээ.

Lkhagva said...

Сайн байна уу? Таны блог маш их таалагдлаа, үнэхээр их цаг зав хөдөлмөр гаргажээ. цаашид улам олон сонирхолтой нийтлэл бичээрэй. Олон хэрэгтэй мэдээлэл авсан шүү, Би ч бас түүхч археологч мэргэжилтэй. Миний блогоор зочлоорой. Баярлалаа

Moonoo said...

Блог чинь их таалагдлаа унших мэдэх юм ч их байна ялангуяа зургууд нь их таалагдлаа :)
Намайг yahoo messengert-ээ add хийчихээрэй bymoonoo@yahoo.com :D

батчи said...

сайн байна уу,ану хатаныг тависанд баярлалаа, хэзээ үргэлжлэлийг нь тавих вэ? номын сан хаалттай үед таны блогт сууж хичээлээ хийх санаатай.

H.Ray said...

їнэхээр сайхан, мэдээлэл дїїрэн, сонирхолтой хэрэгтэй бїхнийг багтаасан блог юмаа. Байнгын уншигч байж мэдлэгээ баталгаажуулж, бассуралцах болноо

Bayanaa said...

Үнэхээр сайхан блог юм аа. Амжилт хүсье. toplife_bm@yahoo.com

Anonymous said...

Таны блог таалагдлаа. toplife_bm@yahoo.com

Ganzorig said...

Ану хатан өгүүллэгээ бүрэн эхээр нь тавиач ээ? тэгвэл их хэрэгтэй байна...

Ganzorig said...

эсвэл миний ID рүү бүрэн эхээр нь явуулж өгж туслаач
S_ganaa2010@yahoo.com

Anonymous said...

үрэлжлийг нь хэзээ тавих юм бэ?Бараг сар гаржй хүлээлээ.

отгоо said...

баярлалаа. гоё юм. бүрэн эхээрээ л их хэрэгтэй байна даа

Anonymous said...

Сайхан блог байнаа. Их ухалаа. Ухах тусам ундраад л байдаг юм байна. Баярлалаа

Anonymous said...

ene blogiin ezen ni yatsiin boloo

ariuka said...

Энэ блог яагаад зогсцон юм бол? Сүүлчийн постоос нь хойш 5 жил өнгөрчээ.

: